Зургаа оруулаад стандарт хэмжээгээ сонго. Дэвсгэрийг AI цэвэрхэн арилгаж, гэрэл тохируулж, яг таарах хэмжээгээр бэлдэнэ.
Өмнө
Дараа
Байрлал автоматаар тохируулагдсан. Хэрэв тохирохгүй бол: цэнхэр шугам = толгойн орой, ногоон/шар шугам хооронд эрүү байхаар ZOOM-ыг өөрөө тааруулна уу
Татсан зургаа шууд оруулах: photo.burtgel.gov.mn →
AI дэвсгэрийг маш сайн арилгадаг ч, эх зургаа зөв авбал үр дүн мэдэгдэхүйц дээшилдэг. Доор 4 алхмаар зөв бэлтгэж, дараа нь харьцуулсан жишээнүүдээр шалгаарай.
Цонх, гадаах тод гэрэл рүү нүүрээ хандуулж зогс — сүүдэргүй, тэгш гэрэлтэй зураг гарна.
Сэлфи биш — 1.5–2 метрийн зайнаас, нүдний түвшинд бариулж авхуулаарай.
Ойроос 1x-ээр авбал нүүр гажиж, чих далд орно — холоос зүүмлэн авбал харьцаа зөв гарна.
Фон, хэмжээ, гэрэл/контрастыг бид автоматаар тохируулж, стандартад тааруулж өгнө.
Гар сунган өөрөө авсан (сэлфи) зураг өнцгийн гажилтаас болж нүүрний харьцааг тэнцвэргүй болгодог. Оронд нь өөр хүнээр, 1.5–2 метрийн зайнаас эгц урдаас чинь зогсож, камерын 3x–5x зүүмлэж (томруулж), нүдний түвшинд тааруулан авахуулаарай — нүүр бодит хэвээрээ үлдэнэ.
Гэрлийн эх үүсвэр (цонх, гадаах тод гэрэл) нуруунд тань биш, нүүрний тань өмнө байх ёстой. Цонхыг ард тавьж зураг авбал нүүр харанхуйлж, нэг тал нь сүүдэрлэдэг. Харин өөрийгөө гэрэл рүү хандуулж зогсвол нүүрэн дээр гэрэл тэгш тархаж, сүүдэргүй, тод гарна. Үүлэрхэг өдөр эсвэл сүүдэрт зогссон ч энэ зарчим адилхан ажиллана — шууд нар руу харах шаардлагагүй, гагцхүү гэрэл өмнөөс тусаж байхад л хангалттай.
Инээмсэглэл, толгой хазайлт, нүдний шил, малгай зэрэг нь ихэнх улсын стандартад татгалзагддаг шалтгаан болдог. Нүүрэндээ ямар ч илэрхийлэлгүй, төв царайгаар, амаа жимийж, толгойгоо шулуун барьж, чихээ үсээрээ бүү халхлаарай — Гадаад паспорт, Хятад, АНУ-ын стандартад чих ил байхыг тодорхой шаарддаг.
Эдгээр нийтлэг алдаануудын аль нэг гарвал Улсын бүртгэл эсвэл ЭСЯ таны зургийг татгалзах магадлал өндөр.
Утасны галерей эсвэл камераас урд талаасаа авахуулсан тод зургаа сонгоно.
Дэвсгэр цагаан болж, гэрэл/контраст автоматаар тохируулагдана — бүгд browser дотор.
Толгойгоо хүрээнд тааруулж, яг тохирох хэмжээгээр татаж авах эсвэл хэвлэнэ.
Хаана ч явдаггүй. Дэвсгэр арилгах, засварлах бүх тооцоолол таны browser дотор л хийгдэнэ.
Үгүй. Та гэрээсээ утсаараа авсан зургаа оруулахад л хүрэлцээнэ — манай AI дэвсгэрийг цэвэрлэж, стандартын дагуу хэмжээ, гэрэл/контрастыг автоматаар тааруулж өгдөг тул тусгайлан зурагчинд очиж цаг, мөнгө зарцуулах шаардлагагүй.
Гэрэлтэй газарт нүүрийг шулуун харуулан авсан зураг хамгийн сайн байна. Дэвсгэр ямар өнгөтэй байсан ч болно — AI автоматаар цагаан болгоно.
Тийм — сонгосон баримт бичгийн стандарт пикселийн хэмжээгээр яг таарч татагдана.
+976 7211 3011 дугаараар холбогдоно уу — бид тохиргоог хамт шалгаж, засаж өгнө.
АНУ-ын виз болон паспортад зориулсан зураг 51×51мм (2×2 инч) дөрвөлжин хэлбэртэй байх ёстой. Манай хэрэгсэл энэ хэмжээг автоматаар тааруулж өгнө.
Гадаад паспортын зураг 35×45мм байдаг бол Монголын иргэний үнэмлэхийн зураг өөр нягтралтай (709×912px) байх шаардлагатай. Тохирох баримт бичгээ жагсаалтаас сонгоод, стандартад нь яг тааруулж болно.
Энэ баримт бичгийн стандартад (гадаад паспорт / иргэний үнэмлэх) засварлсан зургийг Улсын бүртгэл буцаасан тохиолдолд таны өмнөөс photo.burtgel.gov.mn-рүү бид дахин илгээж өгдөг тул РД дугаар, утасны дугаар ЗААВАЛ шаардлагатай.Асуудал тулгарвал бидэнтэй холбогдох утас 72113011
QPay апп эсвэл банкны аппаараа доорх QR-г уншуулна уу.
Асуудал гарвал: +976 7211 3011
Зураг оруулахаас өмнө дугаараа баталгаажуулна уу. Баталгаажсан төхөөрөмжид дахин харагдахгүй
SMS-ийн үнэ: 150₮ (энгийн зурвасын үнэтэй ижил)